
Д.Оюун-Эрдэнэ
ХААН Банкны МТ үйлчилгээ нэвтрүүлэлтийн газрын, Дижитал бүтээгдэхүүн технологийн менежер

Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, өгөгдөл, AI, инноваци болон бизнесийн судалгаа шинжилгээний чиглэлээр бодит ажлын орчинд суралцаж, менторын дэмжлэгтэй цалинтай дадлагажих боломж.
ХААН Банкны Цалинтай дадлагын хөтөлбөрийг 2018 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ жилийн хувьд мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл, дата, хиймэл оюун, машин сургалт болон инноваци, бизнесийн судалгаа шинжилгээний чиглэлээр дадлагажих хүсэлтэй гадаад, дотоодын их дээд сургуулийн III, IV курсийн оюутнуудыг хамруулах төлөвлөж байна.
Энэхүү хөтөлбөр нь 2 сарын хугацаанд бодит ажлын орчинд суралцах, туршлагатай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах, Монголын банк, санхүүгийн салбарын хөгжлийг дотроос нь харах боломжийг олгоно. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй 2026.04.30-ны өдөр болох танилцуулах өдөрлөгөөс авах боломжтой.
Монголын тэргүүлэгч дижитал банканд дадлага хийн онолын мэдлэгээ ажлын талбарт бататган туршлага хуримтлуулахын зэрэгцээ цалинтай дадлагажина.
2026.04.30-ны өдөр, Пүрэв гарагт 14:30 цагт Хүүхдийн 100, ХААН Банкны Сөүл оффис 1 давхарын театрт зохион байгуулна.
Панел хэлэлцүүлэг
«TECH & IDEAS» сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнөнө

ХААН Банкны МТ үйлчилгээ нэвтрүүлэлтийн газрын, Дижитал бүтээгдэхүүн технологийн менежер

ХААН Банкны МТ үйлчилгээ нэвтрүүлэлтийн газрын МТ-ийн кибер аюулгүй байдлын удирдагч

ХААН Банкны Үйл ажиллагааны шинэчлэлийн газрын менежер

ХААН Банкны Бизнесийн шинэчлэл, өгөгдөл шинжилгээний газрын Ахлах AI судлаач

Мэдээллийн аюулгүй байдлын газрын SOC менежер
Guest speakers

AI in Banking industry
ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал

The Gateway to Your Career
ХААН Банкны Ажилтны харилцааны газрын захирал

A Technology Ecosystem for Growing Together
Мэдээлэл технологийн тасралтгүй ажиллагааны захирал
Хөтөлбөрийн бүртгэл: 2026.05.02-ны өдрийг дуустал
7 хоногт 25 цаг (байгууллага дээр ажиллах)
2026 оны 6-р сарын 02 – 8-р сарын 10-ны өдрийг хүртэл
Ажлын байрны аюулгүй орчинд, шаардлагатай техник хэрэгсэл, түр үнэмлэх, зохих сүлжээ, системээр хангах боломжтой
Та зөвхөн ажиглагч биш — бодитоор оролцогч, хувь нэмэр оруулах боломжтой байх болно.
Таны мэргэжил, сонирхолд үндэслэн дараах чиглэлүүдэд хуваарилна:
Мэдээллийн технологи, финтек, хиймэл оюун ухаан, цахим үйлчилгээ, дэд бүтэц
Тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) стратеги
Эрсдэл, санхүүгийн тайлан шинжилгээ, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт
Дижитал суваг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэрэглэгчийн туршлага (UX/UI)
Зах зээлийн болон бизнесийн судалгаа, стратеги, маркетинг, брэндинг
Анкет дээр бүртгүүлсэн и-мэйл хаягаар сонгон шалгаруулалтын үе шат бүрийн урилгыг илгээнэ.